INTRODUCTION
INTRODUCTION
Үнэн мөнийг баримталж Жаахан нуршуу өөрийн түүхээ биччих шиг боллоо. Болгооно уу...
Хиад ястай Боржигон овогийн Бямбажавын БУЯН.
Арван хүүхэдтэй айлын 6 дахь хүүхэд болон мэндэлсэн.
Аав,Ээж хоёр маань насаараа мал маллаж биднийгээ өсгөж хүмүүжүүлэн сургууль соёлын алтан замыг татаж өгцөгөөсөн.
Тэр үеийн бусад хүүхдийн адил 8 настайдаа сургуульд орж Хөвсгөл аймагийн Галт сумын 10 жилийн сургуулийг 1986 он хүртэл, Хөвсгөл аймагийн Төв мөрөнгийн 2р 10 жилийг 1988 онд төгссөн. 1988 онд Хөвсгөл аймагийн физикийн олимпиадад оролцоц 2-р байр эзлэж байв.
1988-1994 онд Полдитэхникийн дээд сургуулийг Барилгын инжэнэр мэргэжлээр төгссөн. 1992онд сургуулиасаа чөлөө авж Орос, Хятадын хооронд наймаа хийж манаргав. 1989 онд Политэхникийн дээд сургуулийн 1р ангуйдын дунд зохион байгуулагдсан математикийн олимдиадад 3-р байр эзлэж байв. Оюутан байхдаа 20-21 насандаа шүлэг гэгчийг бичиж өгөв.
1994 оноос эхэлж Лого зурж сонирхож эхэлж Өөрийн логог хийж Монголдын анхны Логогоо баталгаажуулсан хүн болж байв.
1995 оноос Б-БУЯН ХХК байгуулж хэдэн нөхдийн хамт Монгол баригдсан Япон улсын элчин сайдын яамны барилгад туслан гүйцэтгэгч хийж манаргав.
1996 оноос өөрсдийгөө Алтан урагийн угсааны хүмүүс гэдэгээ мэдэрч Ураг удамаа сонирхохын зэрэгцээ Урагийн модны анхны санаа төрлөө.
1998 оноос Дүү Өлзийнасангийн хамтаар Солонгос улсаас Тикроавтобус оруулж ирж зарав, Мөн хуучин хувцас Солонгосоос оруулж ирж зарж үзэв.
1999 оноос биллярд клуб байгуулж 2014 он хүртжл ажиллуулав.
2005 онд анхны Алтан урагийн модны загварыг гаргав.
1996 оноос 2012 он хүртэл мэргэжлийнхээ дагуу барилгын салбарт ажиллав.
2008 онд 20-21 насандаа бичсэн шүлэгийн ГАЛ УУРАГ номыг хэвлүүлэв. Бавуугийн Лхагвасүрэн,Далхаагийн Норов гуй нар номын маань өмнөх үгийг бичихдээ ихээ магтсан нь их урам авч билээ.
2009 онд ЧИНГИС ХААНЫ АЛТАН УРАГИЙН УГИЙН МОД 8-Р ЗУУН-1162-2009 –ийг бэлэн болгож хэвлүүлэв.
2009 онд ганцхан жилийн дотор бичсэн 676 ширхэг сургаалийн дөрвөн мөрт бичиж хэвлүүлэхэд бэлэн болгосон ч яагаад ч хэвлүүлэхгүй байсаар өнөөдөр болов, Удахгүй хэвлүүлэхээр ажиллаж байна.
2012-2022 он хүртэл IT салбарт ажиллаж манаргав. Энэ хугацаанд 20 наснаас эхэлсэн ОНЧ, МЭРГЭН үгсээ улам хөгжүүлж өнөөгийн байдлаар 10 шахам мянга болгоод байна.
2022 оны 12р сараах эхэлж ОНЧ, МЭРГЭН үг бичдэг Facebook Page-ийг ажиллуулж эхлээд байна.